Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-27
Дугаар 126
Хэргийн индекс 191/2013/0126/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Жигмэддоржийн Долгормаа
Шүүгдэгч Бадамын Дарьжав, Дамдингийн Алтанхуяг
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Ширэндэв
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Дамдины Алтанхуягт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчлөн, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар,

-Шүүгдэгч Боржигон овогт Бадамын Дарьжавыг урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчлөн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус тус зүйлчилсүгэй.

 2. Шүүгдэгч Боржигон овогт Бадамын Дарьжавыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн, шүүгдэгч Боржигон овогт Дамдины Алтанхуягийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-тзааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Б.Дарьжавыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Д.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 1 /нэг/ сарын  хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Б.Дарьжавт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  59  дүгээр  зүйлийн  59.1-д  зааснаар  ялтан Б.Дарьжавын 2013 оны 10 сарын 03-ны өдрөөс 2013 оны 11 сарын 27-ны өдрийг хүртэл

цагдан хоригдсон нийт 55 /тавин тав/ хоног, ялтан Д.Алтанхуягийн 2013 оны 08 сарын 27-ны өдрөөс 08 сарын 29-ний өдөр хүртэл  сэжигтнээр цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ  хэрэгт  эд  мөрийн  баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, ялтан Б.Дарьжав нь хохирогч Б.Алтантогосод төлөх төлбөргүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Б.Дарьжавын СА64040705 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, ялтан Д.Алтанхуягийн СП59071514 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

 7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Б.Дарьжаваас 196540 /нэг зуун ерэн зургаан мянга таван зуун дөч/ төгрөгийг, ялтан Д.Алтанхуягаас 20000 /хорин мянга/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 4-10 тоотод оршин суух, ЖГ90032766 регистрийн дугаартай, Асгат овогт Мягмарнарангийн Оюунсугарт олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Дарьжавын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтан Д.Алтанхуягийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, тус тусын эдлэх ялыг 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Б.Дарьжав, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан, ялтан Д.Алтанхуяг, түүний өмгөөлөгч А.Мөнхбат, хохирогч М.Оюунсугар, Б.Алтантогос нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх   энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Дарьжав, Д.Алтанхуяг нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.