Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-20
Дугаар 123
Хэргийн индекс 191/2013/0123/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Жигмэддоржийн Долгормаа
Шүүгдэгч Ж.Шинэбаяр, Ж.Хосбаяр
Зүйл хэсэг 145.3. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Баярмагнай,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Боржигон овогт Жанжуурын Хосбаярыг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсний дараа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Жанжуурын Шинэбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1,  мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар шүүгдэгч Жанжуурын Хосбаярын хувьд ногдох 60000 /жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий шургуулгатай ширээг хураан улсын орлого болгож,  11 /арван нэг/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Жанжуурын Шинэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 7 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан Ж.Хосбаярт оногдуулсан 11 жилийн хорих, ялтан Ж.Шинэбаярт оногдуулсан 7 жилийн  хорих ялуудыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Ж.Хосбаярын 2013 оны 03 сарын 07-ны өдрөөс 2013 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 258 /хоёр зуун тавин найм/ хоног, ялтан Ж.Шинэбаярын 2013 оны 03 сарын 11-ний өдрөөс 2013 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 254 /хоёр зуун тавин дөрөв/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Ялтан Ж.Хосбаярын эд хөрөнгө битүүмжилсэн Дорнод аймгийн Цагдаагийнгазрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Егорын "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2013 оны 1 сарын 27-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн лоом хэлбэрийн 185 см-ийн урттай төмөр нэг ширхэг арматурын 116 см урттай төмөр нэг ширхэг зэргийг устгаж, ялтан Ж.Хосбаярын өмсөж явсан хар өнгийн хос пүүзэн гутлыг өөрт нь буцаан олгож, ялтан Ж.Шинэбаярын сэжигтнээр өгсөн мэдүүлгийн видео бичлэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

7. Хавтаст хэргээс ялтан Ж.Хосбаярын ЖЯ90042076 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн 1267 тоот лавлагаа,  ялтан Ж.Шинэбаярын ЖЮ89011310 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн 1261 тоот лавлагааг тус тус хуулбарлаж Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Ж.Хосбаяраас нийт 5.556.350 /таван сая таван зуун тавин зургаан мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 14 дүгээр байрны 62 тоотод оршин суух, ЖЭ79061215 регистрийн дугаартай, Авгас овогт Баттулгын Эрдэнэбаярт 5175000 /таван сая нэг зуун далан таван мянга/ төгрөгийг, хохирогч  Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 17 дугаар байрны 62 тоотод оршин суух, ЖЯ86051904 регисрийн дугаартай, Хатагин овогт Должингийн Гантуулд 331350 /гурван зуун гучин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 5 дугаар байрны 5 тоотод оршин суух, ЖЭ82051117 регистрийн дугаартай, Бодонгууд овогт Энхцэцэгийн Жавхланд 50.000 /тавин мянга/ төгрөгийг, ялтан Ж.Шинэбаяраас нийт 5275000 /таван сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 14 дүгээр байрны 62 тоотод оршин суух, ЖЭ79061215 регистрийн дугаартай Авгас овогт Баттулгын Эрдэнэбаярт 5175000 /таван сая нэг зуун далан таван мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-уулын 3-10 тоотод оршин суух, ЖЮ81020374 регистрийн дугаартай, Боржигон овогт Гомбодоржийн Батдэлгэрт 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ж.Хосбаяр, Ж.Шинэбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх ялыг 2013 оны 11 сарын 20-ны өдрөөс эхлэн  тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Ж.Шинэбаяр, Ж.Хосбаяр, тэдний өмгөөлөгч А.Мөнхсайхан, хохирогч  Б.Эрдэнэбаяр, Э.Лхагважаргал, Ө.Ганчимэг, Б.Учрал,  Л.Баяр, Х.Чинзориг, М.Сүхсайхан Ө.Амгаланбаатар, Б.Батмөнх, Г.Болорцэцэг, С.Наранхүү, Т.Оюундэлгэр, Э.Золбаяр Б.Болд-Эрдэнэ нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч Э.Жавхлан Г.Батдэлгэр, Т.Гантулга нар шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ж.Шинэбаяр, Ж.Хосбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.