Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-14
Дугаар 122
Хэргийн индекс 191/2013/0122/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Жигмэддоржийн Долгормаа
Шүүгдэгч Б.Батжаргал
Зүйл хэсэг 126.3. - Хүчиндэх
Улсын яллагч Ц.Баярмагнай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.  Шүүгдэгч Бодонгууд  овогт Батбилэгийн Батжаргалыг бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг  давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол  Улсын  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Батбилэгийн Батжаргалыг 16 /арван зургаа/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Батжаргалд оногдуулсан 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Батжаргалын  2013 оны 4 сарын 12-ны өдрөөс  2013 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 216 /хоёр зуун арван зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж  ирээгүй, ялтан Б.Батжаргал нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн  ЖА80082277 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбарыг /ялтан Б.Батжаргалын/ Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Батжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2013 оны 11  сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Б.Батжаргал, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, насанд хүрээгүй хохирогч Д.Ганганчимэг, түүний хууль ёсны төлөөлөгч П.Дугармаа, тэдний өмгөөлөгч З.Уранцэцэг нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Батжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.