Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-07
Дугаар 116
Хэргийн индекс 191/2013/0116/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Жигмэддоржийн Долгормаа
Шүүгдэгч Ц.Ууганбаяр
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Ц.Осоржамаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Хатгин овогт Цэрэннадмидын Ууганбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.Ууганбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан  Ц.Ууганбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ял буюу баривчлах ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

4. Ялтан Ц.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн Монгол Улсын иргэний ЖМ83102670 регистрийн дугаартай үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Ууганбаярын өмчлөлийн хар хөх өнгийн "Соната 2" маркийн 30-11 ДОР дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Дайчинхүүгийн  "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Ялтан Ц.Ууганбаяр нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Давхарбаярт эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт 600000 /зургаан зуун мянга/ төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь нэхэмжлэлийн шаардлагын зөрүү мөнгө болох 3.026.600 /гурван сая хорин зургаан мянга зургаа зуу/ төгрөгийн баримтыг бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ц.Ууганбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2013 оны 11 сарын 7-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Ц.Ууганбаяр, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, хохирогч Э.Давхарбаяр нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ц.Ууганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.