Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-06
Дугаар 115
Хэргийн индекс 191/2013/0115/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Жигмэддоржийн Долгормаа
Шүүгдэгч Цэрэнгийн Наранцэцэг, Тунгалагийн Уранчимэг, Ван Хунлин
Зүйл хэсэг 268.1. - Хээл хахууль авах
Улсын яллагч Т.Батжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Хатагин овогт Цэрэнгийн Наранцэцэгийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авах гэмт хэргийг,

Шүүгдэгч Боржгон овогт Тунгалагийн Уранчимэг, Ван хунлин /Wang Honglin/ нарыг албан тушаалтанд бусдаар дамжуулж хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Наранцэцэгийн Төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ван хунлин /Wang Honglin/, Т.Уранчимэг нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Наранцэцэгт оногдуулсан 3 жилийн, Т.Уранчимэгт оногдуулсан 2 жилийн хорих ялуудыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, ялтан Ван хунлинд /Wang Honglin/ оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ялтан  Ц.Наранцэцэгийн  гэмт  хэрэг  үйлдэж  олсон  5.000.000  /таван сая/ төгрөгийг Монгол  Улсын  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  49 дүгээр зүйлийн 49.2,  дахь хэсэгт зааснаар улсын орлого болгосугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Наранцэцэгт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар, Т.Уранчимэгт оногдуулсан 2 жил, Ван хунлинд /Wang Honglin/ оногдуулсан 2 жилийн хорих ялуудыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж тэнсэгдсэн ялтан  Ц.Наранцэцэг, Т.Уранчимэг, Ван хунлин /Wang Honglin/ нарт хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Хэрэгт ялтан Ван хунлиний /Wang Honglin/ иргэний үнэмлэх хураагдаж ирээгүй бөгөөд баримт  бичгээр хураагдаж ирсэн ялтан Ц.Наранцэцэгийн Монгол Улсын иргэний ЖЖ60041909 регистрийн дугаартай иргэний үнэмлэх, ялтан Т.Уранчимэгийн ЖИ80040801 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тус тус буцаан олгосугай.

7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй бөгөөд ялтан Ц.Наранцэцэг Т.Уранчимэг, Ван хунлин /Wang Honglin/  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ц.Наранцэцэг, Т.Уранчимэг, Ван хунлин /Wang Honglin/ нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, ялтан Ц.Наранцэцэгт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан 1 жил 6 сар, Т.Уранчимэгт оногдуулсан 2 жил, Ван хунлин /Wang Honglin/ оногдуулсан 2 жилийн хорих ялуудыг тэнсэж хянан харгалзсан тус бүрийн 1 жилийн хугацааг, 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Ц.Наранцэцэг түүний өмгөөлөгч З.Уранцэцэг, ялтан Т.Уранчимэг түүний өмгөөлөгч Р.Ганчулуун, ялтан Ван хунлин /Wang Honglin/ түүний өмгөөлөгч З.Нямсүрэн   М.Энхтуяа нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ц.Наранцэцэг, Т.Уранчимэг, Ван хунлин /Wang Honglin/  нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.