Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-18
Дугаар 01
Хэргийн индекс 171/2013/0158/Э/
Шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Зоригтын Тунгалагмаа
Шүүгдэгч Боржигон овогт Цэвээнравдангийн Шинэцэцэг
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Г.Яндаг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Цэвээнравдангийн Шинэцэцэгийг “орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн”  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Цэвээнравдангийн Шинэцэцэгт эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ц.Шинэцэцэгт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Шинэцэцэгээс 704.000 /долоон зуун дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн 3-н шарын Дэнжийн 01-09 тоотод оршин суух Өлзийгийн Долгормаа /РД: ТБ40070364/-д, 80.000 /наян мянга/ төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 01 дүгээр баг 04-34 тоотод оршин суух Боржигон овогт Цэгмэдийн Энхцэцэг /РД:ЕЮ61030802/-т тус тус олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-т зааснаар хохирогч Ө.Долгормаагийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт гаргуулахаар нэхэмжилсэн 3.965.000 /гурван сая есөн зуун жаран таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
   
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Ц.Шинэцэцэгийн энэ хэрэгт 2013 оны 9 дүгээр 24-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 29 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Ц.Шинэцэцэгийн эзэмшлийн Стоне маркийн гар утсыг битүүмжилсэн 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг энэхүү шийтгэх хүчин төгөлдөр болмогц, хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар Ц.Шинэцэцэгт 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/ хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
    10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-д зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ц.Шинэцэцэгт анхааруулсугай.
    11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Шинэцэцэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
    12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   
    13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Шинэцэцэгт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.     




Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.