Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-18
Дугаар 125
Хэргийн индекс 271/2013/0112/э
Шүүх Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Лхамжавын Мөнхцэцэг
Шүүгдэгч Б.Ганхуяг
Зүйл хэсэг 277.2. - Захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх
Улсын яллагч М.АМАРЗАЯА
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ  НЬ:

            1.Шүүгдэгч Хасуд овгийн Дашнямын Ганхуягийг улсын тусгай хамгаалалттай газарт зохих зөвшөөрөлгүйгээр мод  бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дашнямын Ганхуягийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Дашнямын Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.Ганхуягт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, улаан, ногоон алаг өнгө бүхий 1 ширхэг цахилгаан хөрөөг улсын орлого болгосугай.

6.Д.Ганхуяг нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ганхуягт урд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч болон хохирогч тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Төв аймгийн шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.МӨНХЦЭЦЭГ

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.