Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-11
Дугаар 81
Хэргийн индекс 191/2013/0081/э
Шүүх Дорнод аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Сүхбаатарын Ганчимэг
Шүүгдэгч Л.Лхагвасүрэн
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч Ц.Осоржамаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Цагаангууд овогт Лхамсүрэнгийн Лхагвасүрэнг танхайн гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол  улсын  Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 551.1 дүгээр зүйлийн 551.1-ийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Лхамсүрэнгийн  Лхагвасүрэнг 3 жил  5 сарын хорих ялаар  хорьж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лхагвасүрэнд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг  жирийн  дэглэмтэй хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Бичгийн  баримтаар  хураагдан  ирсэн  шүүгдэгч Л.Лхагвасүрэнгийн иргэний үнэмлэхийг Дорнод аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд  хүргүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь  цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр болон цагаан өнгө хосолсон бариултай, нийт 25.5 см урттай, ажлын хэсэг нь 14.5 см,  2.4 см өргөнтэй, БНХАУ-д үйлдвэрлэсэн  хутгыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч нь төлөх төлбөргүй тул шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 10 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг  хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Л.Лхагвасүрэнгийн хувийн батлан даалтанд байсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2013 оны 12 сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 8. Энэхүү шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Лхагвасүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.