Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-29
Дугаар 78
Хэргийн индекс 191/2013/0078/э
Шүүх Дорнод аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Сүхбаатарын Ганчимэг
Шүүгдэгч Г.Батдорж, Д.Одхүү
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Баярмагнай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ганхуягийн Батдоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, Урианхан овогт Дэмбэрэлийн Одхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөрдөн байцаалтаас /прокурорын хяналтаас/ зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Батдоржийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар, шүүгдэгч Д.Одхүүг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус хорьж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Одхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 3 сарын хорих ялаар хорьж шийтгэсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Батдоржид оногдуулсан 5 жил 1 хоногийн, Д.Одхүүд оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг чанга  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч  Г.Батдоржийн 2013 оны 11 сарын 16-ны өдрөөс 11 сарын       29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг, шүүгдэгч Д.Одхүүгийн 2013 оны 8 сарын 26-ны өдрөөс 11 сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг талын бариул нь хугарсан, хуучин  хайчийг устгасугай.

7. Шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэн ирээгүй болохыг дурьдсугай.

8. Бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Одхүүгийн иргэний үнэмлэх, шүүгдэгч Г.Батдоржийн иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.Батдорж, Д.Одхүү нарын эдлэх ялыг 2013 оны 11 сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Батдорж, Д.Одхүү нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.