Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-28
Дугаар 77
Хэргийн индекс 191/2013/0077/э
Шүүх Дорнод аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Сүхбаатарын Ганчимэг
Шүүгдэгч Д.Энхбаяр
Зүйл хэсэг 115.2. - Насанд хүрээгүй хүнийг согтуурал, мансуурал, биеэ үнэлэх, тэнүүчлэл, гуйланчлалд татан оруулах
Улсын яллагч Д.Баярмагнай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Цахар овогт Даваасүрэнгийн Энхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  1 жил  6 сарын  хорих ялаар хорьж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхбаярт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхбаярт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж,  1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Энхбаярт хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай. 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Батсайханд эмчилгээний зардалд 800000  төгрөг төлсөн бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг шүүгдэгч Д.Энхбаярт  буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Энхбаярт авсан хувийн батлан даалтанд буй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 9. Энэхүү шийтгэх  тогтоолыг  эс  зөвшөөрвөл  ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Энхбаярын хувийн батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.