Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-12
Дугаар 70
Хэргийн индекс 191/2013/0070/э
Шүүх Дорнод аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Сүхбаатарын Ганчимэг
Шүүгдэгч Т.Амгаланбат
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч Д.Ширэндэв
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Цагаангууд овогт Тэгш-Амгалангийн Амгаланбатыг бусадтай бүлэглэн догшин авирлаж танхайрсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Тэгш-Амгалангийн Амгаланбатыг 3 жил 1 сарын хорих ялаар хорьж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Амгаланбатад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.Амгаланбатад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын  хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Т.Амгаланбатад хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай

6. Шүүгдэгч Т.Амгаланбат нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн ялтан Т.Амгаланбатын иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Т.Амгаланбатад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэхүү шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Амгаланбатад авсан хувийн батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.