Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-10-29
Дугаар 67
Хэргийн индекс 191/2013/0067/э
Шүүх Дорнод аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Сүхбаатарын Ганчимэг
Шүүгдэгч Ч.Гандуулга
Зүйл хэсэг 145.1. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Ж.Осоржамаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Шарайд овогт Чулуунбаатарын Гандуулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх  хэсэгт зааснаар Шарайд овогт Чулуунбаатарын Гандуулгыг 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурьдсугай.

4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гандуулга нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.  

5. Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ч.Гандуулгын эдлэх ялыг 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 7. Энэхүү шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.