Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-16
Дугаар 01
Хэргийн индекс 131/2013/0001/Э
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Гомбодорж Ганбаатар
Шүүгдэгч Дэлгэрийн Загд
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Д.Загдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1зааснаар шүүгдэгч Д.Загдыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.        

 

3. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар оногдуулсан 1.152.000 төгрөгөөр торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д.Загдад мэдэгдсүгэй.       

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11х3 см-ийн хэмжээтэй ногоон өнгийн хуванцар иштэй, 16 см ажлын хэсэг бүхий заазуурыг устгаж, 46 см урттай галын хайчийг хохирогч М.Бямбаад буцаан олгосугай.

 

5. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурьдсугай.             

 

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх  бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.        

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Загдад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.