Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-17
Дугаар 137
Хэргийн индекс 191/2013/0137/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Батдолгорын Энхбаатар
Шүүгдэгч Ц.Болортоль
Зүйл хэсэг 126.1. - Хүчиндэх
Улсын яллагч С.Ариунаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Хажид овогт Цогтгэрэлийн Болортолийг бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Цогтгэрэлийн Болортолийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Ц.Болортольд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын 2013 оны 02 сарын 22-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын заримыг буюу 1 /нэг/ жил хорих ялыг нэмж нэгтгэн Ц.Болортолийн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилээр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Болортольд оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.          

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал судалтай улаан өнгийн дотоож, ариун цэврийн хэрэгслийг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Ц.Болортолийн ЖЭ88040718 регстрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.       

6. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, ялтан Ц.Болортоль нь цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн байцаалтын шатанд 76550 төгрөгийг хохирогчид өгсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч И.Нэргүйн өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ц.Болортольд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2013 оны 12 сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Ц.Болортоль, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Нэргүй, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ц.Болортольд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.               

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.