Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-17
Дугаар 136
Хэргийн индекс 191/2013/0136/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Батдолгорын Энхбаатар
Шүүгдэгч А.Батхүү, Ц.Давааням
Зүйл хэсэг 126.2.6. - бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг;
Улсын яллагч Д.Ширэндэв
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4-д заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Даваанямд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Батхүүд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Жоргоон овгийн Алтангэрэлийн Батхүүг бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар Алтангэрэлийн Батхүүг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан А.Батхүүд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан А.Батхүүд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, ялтан А.Батхүү, Ц.Давааням нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус  дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар ногоон өнгийн хөнжил 1 ширхэг, улбар шар өнгийн гудас 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан А.Батхүүгийн ЖЯ91050374 регистрийн дугаартай, Ц.Даваанямын ЖЖ90042615 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг ялтан А.Батхүү, Ц.Давааням нарт тус тус  буцаан олгосугай.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан А.Батхүү, Ц.Давааням нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, ялтан А.Батхүүд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг 2013 оны 12 сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан А.Батхүү, Ц.Давааням, тэдний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, хохирогч Д.Адилбиш, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан А.Батхүү, Ц.Давааням нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.