Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-27
Дугаар 125
Хэргийн индекс 191/2013/0125/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Батдолгорын Энхбаатар
Шүүгдэгч Б.Бямбаа, Д.Батхүрэл
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Баярмагнай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Хар үхэртийнхэн овогт Батхуягийн Бямбаа, шүүгдэгч Маатан овогт Доржготовын Батхүрэл нарыг  бүлэглэж, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Батхуягийн Бямбааг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, шүүгдэгч Доржготовын Батхүрэлийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбаад оногдуулсан 2 жил 6 сар, шүүгдэгч Д.Батхүрэлд оногдуулсан  2 жилийн  хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан нар нь цагдан хоригдоогүй,  мөрдөн байцаалтын шатанд 639000 төгрөг, шүүхийн шатанд 1361000 төгрөг, нийт 2000000 /хоёр сая/ төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан бөгөөд хохирогч өөр нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бямбаад оногдуулсан 2 жил 6 сар, ялтан Д.Батхүрэлд оногдуулсан  2 жилийн  хорих ялуудыг тэнсэж, ялтан Б.Бямбааг 2 жил, ялтан Д.Батхүрэлийг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Б.Бямбаагийн ТА 0081914 дугаарын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, 3178 тоот иргэний үнэмлэхний лавлагаа, 553666 дугаарын жолоочийн үнэмлэх зэргийг ялтан Б.Бямбаад, 3177 тоот иргэний үнэмлэхний лавлагааг ялтан Д.Батхүрэлд тус тус буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар  ялтан Б.Бямбаа, Д.Батхүрэл нар нь төлөх төлбөргүй, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй тул ялтан нарын эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 09 сарын 19-ны  өдрийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

8. Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн машин механизм болох “Портер” маркийн 32-77 ДОР дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 09 сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, дээрх тээврийн хэрэгсэл, АЯ0152994 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Б.Батчимэгт буцаан олгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Бямбаа, Д.Батхүрэл нарт авсан батлан даалтад өгөх таслан арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэн хянан харгалзсан хугацааг 2013 оны 11 сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Б.Бямбаа,  Д.Батхүрэл, тэдгээрийн өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогч Н.Баянмөнх нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Бямбаа, Д.Батхүрэл нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.