Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-21
Дугаар 124
Хэргийн индекс 191/2013/0124/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Батдолгорын Энхбаатар
Шүүгдэгч Ц.Должинсүрэн
Зүйл хэсэг 271.1. - Албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх
Улсын яллагч Д.Баярмагнай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Цэвээндоржийн Должинсүрэнг даатгалын тухай хууль тогтоомжоор тогтоосон журмыг зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэвээндоржийн Должинсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг  баримтлан  хэрэгсэхгүй болгосугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1581 дүгээр зүйлийн 1581.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Должинсүрэнгийн тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Должинсүрэнд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Ялтан Ц.Должинсүрэн нь цагдан хоригдоогүй, мөрдөн байцаалтын шатанд эд хөрөнгийн гэм хорын хохиролд 15259021 төгрөг, шүүхийн шатанд 85285233 төгрөг нийт 100544254 /нэг зуун сая таван зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг хохирогч байгууллагад төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч байгууллагын төлөөлөгч ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Должинсүрэнд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 хавтас санхүүгийн баримт бичгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, баримт бичгээр хураагдаж ирсэн ЖЭ60082100 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг ялтан Ц.Должинсүрэнд буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ө.Цогтгэрэлийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2013 оны 8 сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ц.Должинсүрэнд  авсан батлан даалтад өгөх таслан арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж, хянан харгалзсан хугацааг 2013 оны 11 сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Ц.Должинсүрэн, түүний өмгөөлөгч З.Уранцэцэг, хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Ганхуяг нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ц.Должинсүрэнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.