Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-12
Дугаар 120
Хэргийн индекс 191/2013/0120/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Батдолгорын Энхбаатар
Шүүгдэгч С.Чуулганбар
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Т.Батжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

     1. Шүүгдэгч Дээр хөхрөгчмөнх овогт Сумъяагийн Чуулганбарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай. 

     2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сумъяагийн Чуулганбарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар  шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Чуулганбард оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

     4. Ялтан С.Чуулганбар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Батсайхан нь ялтан С.Чуулганбараас нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан С.Чуулганбард оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

     6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хохирогч Б.Батсайханаас хураан авсан КТГ-ын 3 ширхэг зураг, А ангиллын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мотоциклийн үнэмлэх зэргийг хохирогч Б.Батсайханд, ялтан С.Чуулганбараас хураан авсан 00381960 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Монгол Улсын иргэний ЖЯ88082690 регистрийн дугаартай үнэмлэх, “Тоёото Дуэт” маркийн 40-08 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг ялтан С.Чуулганбард тус тус буцаан олгож, ялтан С.Чуулганбарын жолоочийн 549635 дугаартай үнэмлэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан С.Чуулганбард авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг 2013 оны 11 сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Д.Чуулганбар, түүний өмгөөлөгч З.Уранцэцэг, хохирогч Б.Батсайхан нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

     9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан С.Чуулганбард авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.