Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-10-30
Дугаар 114
Хэргийн индекс 191/2013/0114/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Батдолгорын Энхбаатар
Шүүгдэгч С.Дашдаваа
Зүйл хэсэг 153.1. - Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх
Улсын яллагч С.Ариунаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Шүүгдэгч Бодонгууд овогт Санжаанямын Дашдавааг бусдын эд хөрөнгийг санаатайгаар  гэмтээх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

     2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Санжаанямын Дашдавааг 1 /нэг/ жилийн  хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан С.Дашдаваад оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

     4. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, ялтан С.Дашдаваа нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдсугай.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар ялтан С.Дашдаваад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.           

     6. Хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан С.Дашдаваагийн ЖЭ60122616 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

     7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан С.Дашдаваад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацааг  2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан С.Дашдаваа, хохирогч Д.Энх-Амгалан нар давж  заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

     9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтан С.Дашдаваад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.