Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-10-29
Дугаар 113
Хэргийн индекс 191/2013/0113/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Батдолгорын Энхбаатар
Шүүгдэгч Б.Итгэлт
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Тугчин овогт Баяраагийн Итгэлтийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Баяраагийн Итгэлтийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар  3 /гурав/ жил  5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан ялтан Б.Итгэлтэд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан Б.Итгэлт нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хохирогч Б.Доржхандын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 1838000 /нэг сая найман зуун гучин найман мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.       

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй бөгөөд эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн 60 сантиметр урттай, үзүүр нь махир 1 ширхэг төмрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Б.Итгэлтийн ЖЯ91061659 регистрийн дугаартай, Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Итгэлтэд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Б.Итгэлт, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун, хохирогч Б.Доржханд нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Итгэлтэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.