Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-10-25
Дугаар 110
Хэргийн индекс 191/2013/0110/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Батдолгорын Энхбаатар
Шүүгдэгч Д.Ганзориг
Зүйл хэсэг 126.1. - Хүчиндэх
Улсын яллагч С.Ариунаа,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Зээрдүүд овогт Дамдиндоржийн Ганзоригийг хохирогчид хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Шүүгдэгч Дамдиндоржийн Ганзоригийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.           

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ганзоригт оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.        

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, мөн зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Ганзоригт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

     5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй бөгөөд бичиг баримтаар хураагдаж ирсэн ялтан Д.Ганзоригийн ЖЮ85051814 регстрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.      

     6. Ялтан Д.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

     7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Д.Ганзоригт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан 1 жил 6 сарын хугацааг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Д.Ганзориг, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг, хохирогч А.Үүрийнтуяа нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

     9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Д.Ганзоригт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.