Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-05-09
Дугаар 42
Хэргийн индекс 191/2013/0042/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Батдолгорын Энхбаатар
Шүүгдэгч Ж.Буянбат
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Баярмагнай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Хатгин овогт Жүгдэрийн Буянбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

     2. Шүүгдэгч Жүгдэрийн Буянбатыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар  3 /гурав/ жил  5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ж.Буянбатад оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

     4. Ялтан Ж.Буянбат нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хохирогч Б.Баатарчулууны эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 247000 /хоёр зуун дөчин долоо мянга/ төгрөг төлсөн, хохирогч нь өөр нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Ж.Буянбатын ЖЖ89082211 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

     6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ж.Буянбатад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолсугай.

     7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Ж.Буянбат, түүний өмгөөлөгч Ө.Батболд, хохирогч Б.Баатарчулуун нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ж.Буянбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.