Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-05-08
Дугаар 40
Хэргийн индекс 191/2013/0040/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Батдолгорын Энхбаатар
Шүүгдэгч Ц.Бямбабаяр
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч Д.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Донгоодой овогт Цэвэгдоржийн Бямбабаярыг  бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч Цэвэгдоржийн Бямбабаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1-д зааснаар ялтан Ц.Бямбабаярт Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 сарын баривчлах ялыг энэ шийтгэх  тогтоолоор оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялд багтааж нийт 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан Ц.Бямбабаярт оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Ц.Бямбабаярын цагдан хоригдсон 363 хоног, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор эдэлсэн 4 сарын баривчлах ялыг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүйг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 хуудас  захиаг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, баримт бичгээр хураагдаж ирсэн Ц.Бямбабаярын ДО4297092, ЖБ78052073 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шүүхийн  шийтгэх  тогтоол  нь  танилцуулан  сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  ялтан Ц.Бямбабаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан  Ц.Бямбабаяр, түүний өмгөөлөгч Ө.Батболд, Р.Ганчулуун, хохирогч Х.Одгэрэл нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Бямбабаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.