Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-04-18
Дугаар 31
Хэргийн индекс 191/2013/0031/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Батдолгорын Энхбаатар
Шүүгдэгч Ш.Азбаяр
Зүйл хэсэг 145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Боржин овогт Шурагийн Азбаярыг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсний дараа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар шүүгдэгч Шурагийн Азбаярын хувьд нь ногдох 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэтэй 21 инчийн цагаан саарал өнгийн гадар бүхий зурагтыг хураан улсын орлого болгож, 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ялтан Ш.Азбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар оногдуулсан 10 жил 1 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 1 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 10 жил 5 сар 1 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Ш.Азбаярт оногдуулсан 10 жил 5 сар 1 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Ш.Азбаярын 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 45 /дөчин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

6. Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатарын "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7.  Энэ хэрэгт  эд  мөрийн  баримт хураагдаж ирээгүй, ялтан Ш.Азбаяр нь бусдад төлөх төлбөргүй ба бичиг баримтаар хураагдаж ирсэн ялтан Ш.Азбаярын ЖЯ90102398 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ш.Азбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд ялтан Ш.Азбаяр, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан, хохирогч Б.Оюунтунгалаг нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх   энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ш.Азбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.