Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-04-18
Дугаар 30
Хэргийн индекс 191/2013/0030/э
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Батдолгорын Энхбаатар
Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Баярмагнай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Хатиган овогт Гомбосүрэнгийн Эрдэнэбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт  зааснаар  хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй бөгөөд шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын өмсөж явсан 1 ширхэг хар өнгийн савхин куртка, куртканы халаасан дотроос гарсан мобикомын 2388857 тоот карт, бичгийн баримтаар хураагдан ирсэн түүний иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг өөрт нь тус тус буцаан олгосугай.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Г.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогч Б.Энхдорж давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.