Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-17
Дугаар 418
Хэргийн индекс 016/2013/0286/э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Ганзоригтын Билгүүн
Шүүгдэгч Т.Нармандах, Г.Батхуяг, Ц.Баянжаргал, Н.Бат-Эрдэнэ
Зүйл хэсэг 181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч Д.Нямсүрэн
Хүчинтэй эсэх Үгүй
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Оонход овогт Түмэнбаярын Нармандах, Хадныхан овогт Гарьдын Батхуяг, Боржигон овогт Цэрэнбалын Баянжаргал, Өөлд овогт Нэргүйн Бат-Эрдэнэ нарыг бүлэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нармандахыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, Г.Батхуяг, Ц.Баянжаргал, Н.Бат-Эрдэнэ нарыг тус бүр 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Нармандах, Г.Батхуяг, Н.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан хорих ялыг, мөн зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Баянжаргалд оногдуулсан хорих ялыг тус бүр жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрт холбогдох бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт хураагдан ирсэн хохирогч Б.Гантулгын гадаад паспортыг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Т.Нармандахад, Г.Батхуяг, Н.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, Т.Нармандах, Г.Батхуяг нарт хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст, Н.Бат-Эрдэнэд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

                       

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Баянжаргалыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           

            8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            9. Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нармандахад, Г.Батхуяг, Н.Бат-Эрдэнэ нарт авсан батлан даалтад өгөх, Ц.Баянжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                                   Г.БИЛГҮҮН



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.