Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-16
Дугаар 415
Хэргийн индекс 016/2013/0365/э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Ганзоригтын Билгүүн
Шүүгдэгч Б.Т
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Б.Батхишиг
Хүчинтэй эсэх Үгүй
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Т-г давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Б.Т-т Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 387 дугаар тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.

           

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнд холбогдох бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шар өнгийн цоож, мөнгөн хагас гулдмай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгосугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т-г цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           

            8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           

            9. Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                                  Г.БИЛГҮҮН



Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.09.24 345 Сүхбаатар дүүргийн шүүх Шадравын Төгсгэрэл Г.Н, Ү.Г нар 181.2.1, 181.2.5.
2013.12.16 415 Сүхбаатар дүүргийн шүүх Ганзоригтын Билгүүн Б.Т 145.2.