Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-05
Дугаар 411
Хэргийн индекс 016/2013/0287/э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Ганзоригтын Билгүүн
Шүүгдэгч Д.Алимаа
Зүйл хэсэг 216.2. - Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах
Улсын яллагч П.Нямцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дашаагийн Алимааг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алимааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Алимаад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Алимаа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт хураагдан ирсэн Д.Алимаагийн В ангиллын 189133 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Алимаад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            8. Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.07.31 281 Сүхбаатар дүүргийн шүүх Баярын Мөнх-Эрдэнэ Б.Шинэбаяр 098.1.
2013.12.05 411 Сүхбаатар дүүргийн шүүх Ганзоригтын Билгүүн Д.Алимаа 216.2.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.10.03 717 Нийслэлийн шүүх Ширэндэвийн Бат-Эрдэнэ Б.Шинэбаяр 098.1.