Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-04
Дугаар 410
Хэргийн индекс 016/2013/0264/э
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Ганзоригтын Билгүүн
Шүүгдэгч Ж.Буяндэлгэр, Ц.Оргилболд
Зүйл хэсэг 148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Р.Батнасан
Хүчинтэй эсэх Үгүй
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Авзага-Очирт овогт Жанчивдоржийн Буяндэлгэр, Наваан овогт Цэцэгмаагийн Оргилболд нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Буяндэлгэр, Ц.Оргилболд нарыг тус бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, Ж.Буяндэлгэрийг 7 /долоо/ жил 8 /найм/ сар, Ц.Оргилболдыг 6 /зургаа/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Буяндэлгэрт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Оргилболдод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Буяндэлгэр 214 хоног, Ц.Оргилболд 27 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Ж.Буяндэлгэр, Ц.Оргилболд нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт хураагдсан Ц.Оргилболдын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 464005827 дугаартай хадгаламжийн дэвтрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

           

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Буяндэлгэр, Ц.Оргилболд нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ

                                            ШҮҮГЧ,                                                  Г.БИЛГҮҮН

                                        ШҮҮГЧИД                                                 Ш.ТӨГСГЭРЭЛ

                                                                                                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.