Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-10-02
Дугаар 77
Хэргийн индекс 218/2013/0037/э/
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхамсүрэнгийн Алтан
Шүүгдэгч Г.Пүрвээ
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Б.Баярмагнай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  1. Шүүгдэгч Хасагууд  овгийн Гансүхийн Пүрвээг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пүрвээд 100.000 төгрөг хурааж 2 / хоёр /жил 5 / тав /сар хорих ял  шийтгэсүгэй.   
            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пүрвээд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Г.Пүрвээгийн цагдан хоригдсон 56 хоногийг ядлэх ялд нь оруулан тооцсугай.
           5. Шүүгдэгч Г.Пүрвээгээс  гаргуулах хохиролгүй болохыг дурдсугай. 
           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар Г.Пүрвээгээс 7 настай бор зүсмийн гүү 1 буюу түүний үнэ 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
           7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үхрийн толгой 2 ширхэг, үхрийн арьс 2 ширхэг, цэнхэр өнгийн бариултай хутга 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дүгээр зүйлийн 70.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Пүрвээд өмнө авсан  батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
 
                                    ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.АЛТАН

   

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.