Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-04-26
Дугаар 45
Хэргийн индекс 218/2013/0045/э/
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхамсүрэнгийн Алтан
Шүүгдэгч Д.Эрдэнэбаяр
Зүйл хэсэг 091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
Улсын яллагч Б.Баярмагнай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Бууч овогтой Дамдинхүүгийн Эрдэнэбаярыг хүнийг онц харгис, хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбаярт 20 жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Д.Эрдэнэбаярын цагдан хоригдсон 110 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбаяраас 172.000 төгрөг гаргуулж хохирогч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ар булаг багт оршин суух, ОС60122309 регистрийн дугаартай, Тайж овогтой Тэгшмэндийн Энхжаргалд олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гол төмөр нь 27702 дугаартай ТОЗ-8 маркийн замаггүй буу нэг ширхэгийг Увс аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, 50 см орчим бөөрөнхийлж бэлтгэсэн мод нэг ширхэг, цэнхэр өнгийн будагтай модон сандлын 8 хэсэг, шар өнгийн будагтай хугархай унь нэг ширхэг, 0.5 литрийн ЭКС нэртэй архины шил нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
7. Сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжүүлэх тухай 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн  2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Бууч овогтой Эрдэнэбаярын Чинхүслэнг авга эгч Дамдинхүүгийн Оюундэлгэрийн асрамжид шилжүүлснийг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6-д зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбаярт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 
                  



                                     ДАРГАЛАГЧ,
             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.АЛТАН
 ШҮҮГЧИД                                             Т.АЛТАНЧИМЭГ

        Н.ГЭРЭЛТУЯА 


Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.