Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-02-06
Дугаар 20
Хэргийн индекс 218/2013/0020/э/
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхамсүрэнгийн Алтан
Шүүгдэгч Г.Болдоо
Зүйл хэсэг 098.1. - Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч О
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Засхууд овгийн Гончигийн Болдоог бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Болдоод 260 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч Г.Болдоо нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Болдоо нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-д зааснаар хохирогч А.Даваа нь гэмт хэргийн учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Болдоод өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
               Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасан эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
 




                                 ДАРГАЛАГЧ
                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АЛТАН


Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.