Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-04-24
Дугаар 40
Хэргийн индекс 218/2013/0039/э/
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхамсүрэнгийн Алтан
Шүүгдэгч Б.Төгөлдөр
Зүйл хэсэг 145.3. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч О.Багшбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Дорж овгийн Батзулын Төгөлдөрийг бусдын эд хөрөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Төгөлдөрт  50000 / тавин мянга / төгрөг хурааж 3 жил 4 сар 5 хоног хорих ял шийтгэсүэй.
            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг баримтлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Төгөлдөрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Төгөлдөрийн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 175 /нэг зуун далан тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
           5. Шүүгдэгч Б.Төгөлдөрөөс гаргуулах хохирол, төлбөргүйг дурдсугай.
           6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан кабель утасны тасархай 1 ш, сейфны эвдэрсэн хаалга 1 ш, төмөр лоом 2 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
           7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.Төгөлдөрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6-д зааснаар шүүгдэгч Б.Төгөлдөрт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй. 




                                     ДАРГАЛАГЧ,
                                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                          Л.АЛТАН
 
                                      ШҮҮГЧИД                                         Т.АЛТАНЧИМЭГ

                                                                                                    Б.ЦАГЦАЛМАА









Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.