Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-07-08
Дугаар 41/А
Хэргийн индекс 218/2013/0058/э/
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхамсүрэнгийн Алтан
Шүүгдэгч Б.Баасанжав, С.Нэмэхбаяр, Ц.Тогтохбаяр
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Б.Гантулга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Ц.Тогтохбаяр нарт холбогдох эрүүгийн 201320000037 тоот хэргээс хохирогч Г.Бямбасүрэнгийн дэлгүүрээс 2012 оны 7 дугаар сард эд зүйл хулгайлахыг завдсан гэх үйлдэлд  С.Нэмэхбаяр, Б.Баасанжав, Ц.Тогтохбаяр нарт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.
    2. Шүүгдэгч Б.Баасанжав, С.Нэмэхбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
    3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нэмэхбаяр, Б.Баасанжав нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д заасныг баримтлан шүүгдэгч С.Нэмэхбаяр, Б.Баасанжав нарт оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

    5. Шүүгдэгч Б.Баасанжав, С.Нэмэхбаяр, Ц.Тогтохбаяр нар урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүйг дурдсугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.  

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 56 см урттай, 3 см диаметртэй трубо төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

    8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Нэмэхбаяр, Б.Баасанжав нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Ц.Тогтохбаярт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч С.Нэмэхбаяр, Б.Баасанжав нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. 



                                           ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН









Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.