Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-03-12
Дугаар 37
Хэргийн индекс 218/2013/0033/э/
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхамсүрэнгийн Алтан
Шүүгдэгч Х.Даваасүрэн
Зүйл хэсэг 126.3. - Хүчиндэх
Улсын яллагч Б.Баярмагнай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Тайж овгийн Хумаагийн Даваасүрэнг бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар шүүгдэгч Х.Даваасүрэнд 15 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Х.Даваасүрэнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Х.Даваасүрэнгийн урьдчилан хоригдсон 118 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-д зааснаар насанд хүрээгүй хохирогч А.Номин, хууль ёсны төлөөлөгч П.Анхцэцэг нар энэ гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санаа, эд материалын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6-д зааснаар шүүгдэгч Х.Даваасүрэнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
               Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасан эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч , дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.


            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.АЛТАНЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                              Н.ГЭРЭЛТУЯА

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Л.АЛТАН






Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.