Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-07-17
Дугаар 55
Хэргийн индекс 218/2013/0055/э/
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхамсүрэнгийн Алтан
Шүүгдэгч П.Нацагдорж
Зүйл хэсэг 126.3. - Хүчиндэх
Улсын яллагч О.Багшбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.    Шүүгдэгч Шаавай овгийн Пүрэвийн Нацагдоржийг бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч П.Нацагдоржид 10 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Нацагдоржид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч П.Нацагдоржийн урьдчилан хоригдсон 44 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.    Шүүгдэгч П.Нацагдоржоос гаргуулах хохирол төлбөргүйг дурдсугай.

6.    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар бичмэл /1 хуудас /-ийг хэрэгт хавсаргасан болохыг  дурдсугай.

7.    Шүүгдэгч П.Нацагдоржид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 



            ДАРГАЛАГЧ,
                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.АЛТАН
                   ШҮҮГЧИД                                             Т.АЛТАНЧИМЭГ
                                                     Н.ГЭРЭЛТУЯА
     


Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.06 461 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг П.Нацагдорж 126.3.