Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-01-06
Дугаар 02
Хэргийн индекс 218/2014/0001/э/
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхамсүрэнгийн Алтан
Шүүгдэгч Б.Буянбат
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч П.Удвал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   1. Шүүгдэгч Харагчууд овгийн Балжингийн Буянбатыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар шүүгдэгч Б.Буянбатад 1 жил хорих ял шийтгэсүгэй.
          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Буянбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
          4. Шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг тус тус  дурдсугай.
          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д заасныг баримтлан  шүүгдэгч Б.Буянбатын эзэмшлийн улаан өнгийн хуучин мотоцикль буюу түүний үнэ 150.000 төгрөг, цахилгаан хөрөө буюу түүний үнэ 40.000 төгрөг, модон бариултай сүх буюу түүний үнэ 15000 төгрөг, 8.3 м3 хэрэглээний хуурай мод буюу түүний үнэ 295687 төгрөгийг тус тус  улсын орлогод оруулсугай.
          6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Буянбатад оногдуулсан  1 жил хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсугай.
           7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн 82-94 УВА улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн бор ногоон өнгийн ачааны автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч О.Бямбажавд олгосугай.
          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Б.Буянбатад өмнө нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга  хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Л.АЛТАН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.