Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-25
Дугаар 89
Хэргийн индекс 218/2013/0083/э/
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхамсүрэнгийн Алтан
Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ
Зүйл хэсэг 126.3. - Хүчиндэх
Улсын яллагч П.Удвал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Шангас овогтой Гомбожавын Мөнх-Эрдэнийг бага насны хүүхэд  хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1–д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд 10 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 –д зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 116 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн өмд 1 ширхэг, дотуур өмд 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнээс гаргуулах хохиролгүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6-д зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.


                                  ДАРГАЛАГЧ,
                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Л.АЛТАН

                                  ШҮҮГЧИД                                  Т.АЛТАНЧИМЭГ

                                                                                         Н.ГЭРЭЛТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.