Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-09-13
Дугаар 69
Хэргийн индекс 218/2013/0072/э/
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхамсүрэнгийн Алтан
Шүүгдэгч Б.Баттөмөр
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч П.Удвал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Баян овгийн Бунияагийн Баттөмөрийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч  Б.Баттөмөрт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Баттөмөрт энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр Увс аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 24 дүгээр магадлалаар оногдуулаад эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 3 хоногийн хорих ялаас заримыг буюу 4 сар хорих ялыг нэмж нэгтгэн, бүгд 2 жил 4 сар хорих ял шийтгэсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Баттөмөрт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Баттөмөрийн урьдчилан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Б.Баттөмөрөөс 445000/ дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Увс аймгийн Улаангом сумын 4-р баг 8-41 тоотод оршин суух Л.Лхагвабаатарт олгосугай. 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

         8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6-д зааснаар шүүгдэгч Б.Баттөмөрт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 








Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.