Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-01-10
Дугаар 06
Хэргийн индекс 218/2013/0088/э/
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхамсүрэнгийн Алтан
Шүүгдэгч Л.Дарханбаатар, С.Норовсамбуу
Зүйл хэсэг 145.3. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч П.Удвал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Нарт овогтой Лувсандагвын Дарханбаатар, Пудуу овогтой Сүхбаатарын Норовжамц нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар шүүгдэгч  Л.Дарханбаатараас 100.000 төгрөг хурааж 5 жил 6 сар хорих ял, шүүгдэгч С.Норовжамцад 100.000 төгрөг хурааж 6 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Л.Дарханбаатар, С.Норовжамц нарт оногдуулсан хорих ялыг тус тус чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч С.Норовжамц, Л.Дарханбаатар нарын тус тус цагдан хоригдсон 365 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь  тус тус оруулан тооцсугай.
          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Л.Дарханбаатараас 600.000 төгрөг, шүүгдэгч С.Норовжамцын эзэмшлийн Кенбо бүргэд маркийн, хар өнгийн 06-93 ЗАЗ улсын дугаартай, 800.000 / найман зуун мянга / төгрөгийн үнэ бүхий мотоцикль, Л.Дарханбаатарын эзэмшлийн  50.000 төгрөгийн үнэ бүхий эмээлийг  тус тус улсын орлогод оруулсугай.
            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Дарханбаатар, С.Норовжамц тус бүрээс 500.000 төгрөг гаргуулж хохирогч Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн иргэн М.Нарангэрэлд, тус бүрээс 500.000 төгрөг гаргуулж хохирогч Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн иргэн Б.Мондоохойд, тус бүрээс 450.000 төгрөг гаргуулж хохирогч Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн иргэн Ш.Цэрэнбалжирт, тус бүрээс 650.000 төгрөг гаргуулж хохирогч Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн иргэн О.Доржид, тус бүрээс 2.175.000 төгрөг гаргуулж хохирогч Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн иргэн Ш.Төгсбаярт тус тус олгосугай.
            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-д заснаар хохирогч нар нь адуугаа эрж хайхад гарсан зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 
           8. Шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Л.Дарханбаатар, С.Норовжамц нарт өмнө авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн тус тус цагдан хорьсугай.
       10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 


                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Л.АЛТАН

                                  ШҮҮГЧИД                                      Т.АЛТАНЧИМЭГ

                                                                                                Н.ГЭРЭЛТУЯА

 



                                  ШҮҮГЧИД                                      Т.АЛТАНЧИМЭГ

                                                                                                Н.ГЭРЭЛТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.