Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-09-23
Дугаар 67
Хэргийн индекс 281/2013/0070/э/
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхамсүрэнгийн Алтан
Шүүгдэгч Э.Баттөр
Зүйл хэсэг 098.1. - Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч О.Багшбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Чорос овгийн Эрдэнэ-Очирын Баттөрийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Э.Баттөрд 440 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч Э.Баттөр албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Э.Баттөр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.3-д зааснаар хохирогч Ю.Нямсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 75 см урттай модыг устгаж, рентген зургийг хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Э.Баттөрд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй . 


                                ДАРГАЛАГЧ,
                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.