Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-13
Дугаар 90
Хэргийн индекс 218/2013/0091/э/
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхамсүрэнгийн Алтан
Шүүгдэгч Н.Амаржаргал, Н.Ганжууржав, Б.Балжинням
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч О.Багшбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч


1. Шүүгдэгч Зуутраг овгийн Намсрайн Амаржаргал, Зөөд овгийн Намсрайн Ганжууржав, Борлууд овгийн Буянтогтохын Балжинням нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч  Н.Амаржаргал, Н.Ганжууржав нарт тус бүр 100.000 төгрөг хурааж 6 сар баривчлах ял, шүүгдэгч Б.Балжиннямд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100.000 төгрөг хурааж 5 сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Амаржаргалын эзэмшлийн Мустанг-5 маркийн хар өнгийн мотоцикль буюу түүний үнэ 1000000/ нэг сая / төгрөгийг  улсын орлогод оруулсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээлийг эзэмшигч Б.Балжиннямд буцаан олгож, 2 ширхэг  дээс, 1 ширхэг хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

          6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.Балжиннямын эзэмшлийн 1460 УВХ улсын дугаартай, Тоyоtа Hiace  маркийн улаан өнгийн автомашин, битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-д зааснаар хохирогч Б.Гомбодорж гэмт хэргийн улмаас учирсан эрлийн зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

         8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Амаржаргал, Н.Ганжууржав, Б.Балжинням нарт өмнө авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 



                                ДАРГАЛАГЧ,
                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН





Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.