Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-16
Дугаар 42
Хэргийн индекс 012/2013/0042/Э
Шүүх Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Зоригоогийн Нандинцэцэг
Шүүгдэгч Ц.Мясүрэн
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Д.Түвшинтөгс
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Бор овогт Цэцгээгийн Мяасүрэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсний улмаас бусдын эд хөрөнгөд  их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мяасүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 5 сарын  хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.1 дэх хэсэгт зааснаар Ханхүү бат ХХК-наас 25524334 төгрөг гаргуулж “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-нд  олгосугай.

4. Шүүгдэгчид өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх тухай  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн бүрхүүлтэй, дугуй саарал өнгийн металл суурьтай мodel 651 plus гэсэн бичигтэй дохионы гэрэл 1 ширхэг, никель дохионы гэрэлтэй толины бүрхүүл 1 ширхэг, тоормозны улаан өнгийн туузан гэрэл 1 ширхэг, машины улаан шарга, цагаан өнгөтэй хойд талын хагарч эмтэрсэн гэрлийн бүрхүүл 1 ширхэг, машины хойд хэсгийн байж болох хар өнгийн суурьтай, голдоо цагаантай улаан өнгийн гэрлийн хагархай 1 ширхэг, цагаан өнгийн тахир саран хэлбэртэй дугуйны карланы хүрээ 1 ширхэгийг устгасугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардалд шүүгдэгчээс 520000 төгрөг  гаргуулж хөрөнгийн үнэлгээчин Г.Заяад 120000 төгрөг, Итгэлт эстимэйт ХХК-нд 400000 төгрөгийг тус тус олгосугай.

9. Монгол Улсын Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар Ханхүү бат ХХК нь хохирлыг барагдуулсны дараа өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээс гаргуулахаар шаардах эрхтэй болохыг дурьдсугай.

10.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

11. Шийтгэх тогтоолыг ялтан,  түүний  өмгөөлөгч,  хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.01.19 42 Завхан аймгийн шүүх Батлайн Намхайдорж Ц.Мясүрэн 215.2.