Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Цагаатгах тогтоол
Огноо 2013-10-30
Дугаар 113
Хэргийн индекс 271/2013/0110/Э
Шүүх Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Лхамжавын Мөнхцэцэг
Шүүгдэгч Н.Нансалмаа
Зүйл хэсэг 148.3. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Ж.Энх-Амгалан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

ТОГТООХ НЬ :

 

1.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалханз овогт Нинагийн Нансалмаад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.

 

2.         Нинагийн Нансалмаад урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3.         Энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, Н.Нансалмаа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дүгээр зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байсан нэр бүхий хүмүүс Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмын дагуу Н.Нансалмаагаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл  хохирогч, иргэний нэхэмжлэгч, төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Д.БУЯНТОГТОХ

     

                                          ШҮҮГЧИД                             С.ОРОЛМАА

                                                                                                      

                                                                                        Л.МӨНХЦЭЦЭГ

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.