Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-10-29
Дугаар 107
Хэргийн индекс 271/2013/0107/Э
Шүүх Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Лхамжавын Мөнхцэцэг
Шүүгдэгч Т.Нармандах
Зүйл хэсэг 098.1. - Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч М.АМАРЗАЯА
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ  НЬ:

 

1.         Шүүгдэгч Боржигон овогт Төмөрхуягийн Нармандахыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.         Шүүгдэгч Төмөрхуягийн Нармандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Төмөрхуягийн Нармандахад оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Төмөрхуягийн Нармандахад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Улааанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

5.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн ажлын гутал 2 ширхэгийг устгасугай.  

 

6.         Ялтан Төмөрхуягийн Нармандах нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй бөгөөд хохирогч Ж.Ганбатад 2 600 000 төгрөгийг  эмчилгээний төлбөрт төлснийг  дурдсугай.

 

7.         Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Нармандахад урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.МӨНХЦЭЦЭГ

 

 



 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.