Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-06
Дугаар 119
Хэргийн индекс 271/2013/0116/Э
Шүүх Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Лхамжавын Мөнхцэцэг
Шүүгдэгч М.Жамбалнямбуу, М.Бямбадорж, Т.Эрдэнэбаатар
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч М.АМАРЗАЯА
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 293, 294, 295. 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ  НЬ:

            1. Шүүгдэгч Сартуул овогт Төмөрбаатарын Эрдэнэбаатар, Савар овогт Мөнхөөгийн Жамбалнямбуу, Боржигон овогт Мягмаржаргалын Бямбадорж нарыг  бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Төмөрбаатарын Эрдэнэбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Савар овогт Мөнхөөгийн Жамбалнямбууг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Боржигон овогт Мягмаржаргалын Бямбадоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Ялтан Т.Эрдэнэбаатарт оногдуулсан 3 жил 6 сарын, М.Жамбалнямбууд оногдуулсан 2 жил 6 сарын, М.Бямбадоржид оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид  тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Эрдэнэбаатар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар, М.Жамбалнямбууд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар, М.Бямбадоржид оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж тэдгээрт хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Эрдэнэбаатарын хулгайн хэрэг үйлдэхдээ ашигласан аксент маркийн 13-13 УБТ дугаартай  тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай..

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн кабель утасны тасархай 1 ширхэгийг "Төгрөг нуурын энержи" ХХК-д буцаан олгож, төмөр иштэй төмөр алх 1 ширхэгийг, төмрийн хөрөө 1 ширхэгийг тус тус устгасугай.

7. Ялтан нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Төмөрбаатарын Эрдэнэбаатар, Мөнхөөгийн Жамбалнямбуу, Мягмаржаргалын Бямбадорж нарт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан болон хохирогч тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Төв аймгийн шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.МӨНХЦЭЦЭГ

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.