Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-05
Дугаар 085
Хэргийн индекс 011/2013/0108/э
Шүүх Багануур дүүргийн шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Оюунбат
Шүүгдэгч Жанчивын Цэдэндорж
Зүйл хэсэг 091.1. - Хүнийг санаатай алах
Улсын яллагч М.Чинбат
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Боржигин овгийн Жанчивын Цэдэндоржийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овгийн Жанчивын Цэдэндоржийг арван нэгэн /11/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Цэдэндоржид оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ж.Цэдэндоржийн цагдан хоригдсон 111 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Ж.Цэдэндорж нь хохирогч Ц.Намжилсүрэнд оршуулгын зардал 2.600.000 төгрөг төлснийг дурдсугай.
  6. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шар ясан  бариултай 12.5 см урт ажлын хэсэгтэй, 9.8 см урт хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  8. Тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Цэдэндоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан болон эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ж.Цэдэндоржид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                  



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.01.28 110 Нийслэлийн шүүх Дагвын Оюунчулуун Жанчивын Цэдэндорж 091.1.