Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-27
Дугаар 542
Хэргийн индекс 014/2013/0542/э
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Төрбатын Шинэбаяр
Шүүгдэгч Одгэрэлийн Түвшинбаяр, Тэгшдүүрэнгийн Оюунбаатар,
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч Н.Цэвээнжав,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Батынхан овогт Одгэрэлийн Түвшинбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсгийн чанартай зїйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг,

Боржигон овогт Тэгшдүүрэнгийн Оюунбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 551 дугаар зїйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, мєн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зїйлийн 181.3 дах хэсэгт зааснаар О.Түвшинбаярыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар,

Мєн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Т.Оюунбаатарыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Т.Оюунбаатарт оногдуулсан хорих ялыг,

Мєн хуулийн ерєнхий ангийн 52 дугаар зїйлийн 52.10 дах хэсгийг журамлан, мєн хуулийн ерєнхий ангийн 52 дугаар зїйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Б.Тївшинбаярт оногдуулсан хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, О.Түвшинбаяр, Т.Оюунбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Т.Оюунбаатарт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба О.Түвшинбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

       

7. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Түвшинбаярт цагдан хорих, Т.Оюунбаатарт бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

 

                   ШҮҮГЧИД                                                Л.ГАНЗОРИГ

 

                                                                                                           Н.ОДОНТУУЛ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.01.07 030 Нийслэлийн шүүх Очирбатын Чулуунцэцэг Одгэрэлийн Түвшинбаяр, Тэгшдүүрэнгийн Оюунбаатар, 181.3.