Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2012-12-25
Дугаар 0001
Хэргийн индекс 301/2012/0001/э
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Сүхээгийн Уранчимэг
Шүүгдэгч Б.Энхбат
Зүйл хэсэг 211.1. - Ойн тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Б.Мөнгөншагай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бөхчүүд овогт Балжиннямын Энхбатыг Ойн тухай хууль тогтоомж зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж ойн санд 3.778.488 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар шүүгдэгч  Б.Энхбатыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Энхбатад оногдуулсан 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн битүү 30 ширхэг  дүнз, 16 ширхэг  модыг хурааж, улсын орлого болгохыг Хөвсгөл аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Мөрдөн байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдлыг аймгийн шүүхэд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Энхбатад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.УРАНЧИМЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.