Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-05-13
Дугаар 0075
Хэргийн индекс 301/2013/0075/Э/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Нямаа Баярхүү
Шүүгдэгч Б.Баасанхишиг, Г.Даваадорж
Зүйл хэсэг 099.2. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1. Шүүгдэгч Дад овгийн Баамуугийн Баасанхишиг, Тогоруутан овгийн Ганхуягийн Даваадорж нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Б.Баасанхишигийг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Г.Даваадоржийг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Б.Баасанхишиг, Г.Даваадорж нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоногийн баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 201222000619 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Оюунтуяа, Г.Энх-Үйлс нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баасанхишиг, Г.Даваадорж нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАЯРХҮҮ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.